НийгмийнУРЛАГ

“Цасангоо ба долоон одой” киноны зураг авалт 2022 онд эхэлнэ

“Disney” компани “Цасангоо ба долоон одой” анимейшнээ кино болгон гаргах гэж байна. Уг уран бүтээлийнхээ зураг авалтыг 2022 онд эхлэхээр төлөвлөжээ. Цасан цагааны дүрд Латин-Америк гаралтай жүжигчин, дуучин, youtuber Рейчел Зеглэр тоглохоор болжээ. “Рейчел Зелгэр нь дуулах ур чадвар сайтай. Түүний хүч, ухаан болон эерэг хандлага нь “Цасангоо ба долоон одой” үлгэрт гардаг гол чанарууд юм” хэмээн киноны найруулагч Марк Уэбб онцолсон байна.

Түүнчлэн 1938 онд үзэгчдийн хүртээл болж байсан тус хүүхэлдэйн киноны мюзикл хэсгийг шинэ хувилбар дээр илүү дэлгэрэнгүй харуулах бөгөөд дууны найруулагчаар “La La Land” бүтээлийн Бенж Пасек болон Жастин Пол нар ажиллахаар болжээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button