Нийгмийн

Сэрэмжлүүлэг: Он гарснаас хойш усны ослоор 31 хүн энджээ

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 40 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 31 хүн амь насаа алджээ. Үүний 7 нь бага насны хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослын дуудлагын тоо, амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байна.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хөөж явуул золбингуудыг
хөөж явуул золбингуудыг
2021-06-28 11:46

хотын захаар нэг шавсан хөдөөний золбингуудыг нэн даруй хөөж явуулахгүй бол энэ мэт осол эндэгдэл тасрахгүй шүү хотын захригааныхан !!!!!!!!!!!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button