ДЭЛХИЙ

СУДАЛГАА: “Pfizer”, “Moderna”-ийн вакцин насан туршид дархлаа тогтоож магадгүй

Эрдэмтдийн явуулсан шинэ судалгаагаар “Pfizer/BioNTech”, “Moderna” компанийн бүтээсэн вакцин насан туршид үлдэх дархлаа тогтоож магадгүй гэдгийг харуулжээ. Тэрхүү судалгааг даваа гарагт (2021.06.28) “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн байна. Эрдэмтэд “Pfizer”-ийн вакцины хоёр тун тариулсан 14 хүнийг судалгаанд оролцуулжээ. Тэдний дундаас найман оролцогч өмнө нь “КОВИД-19” тусаж байсан аж.

Судлаачид оролцогчдын тунгалгийн зангилааг ажигласан байна. Тунгалгийн зангилаанд санамжийн B эс үүсдэг. Тэдгээр B эс нь биед нэвтэрч орж ирсэн эмгэг төрөгчийг санаж дахин халдвар авахад идэвхэждэг. Санамжийн B эс хүний цусанд хэдэн арван жил хүртэл эргэлдэж хадгалагдах боломжтой юм. Эрдэмтэд оролцогчдын тунгалгийн зангилаанаас “Pfizer”-ийн хоёр дахь тунг хийлгэснээс гурав, дөрөв, тав, долоо болон 15 дахь долоо хоногт сорьц авсан байна. Сорьцуудыг шинжилж үзэхэд дөрвөн сарын дараа санамжийн B эсийн тоо цөөрөөгүй байгаа нь тогтоогджээ.

Тус судалгааг ахалж бичсэн Вашингтоны их сургуулийн дархлаа судлаач доктор Али Эллебеди хэлэхдээ “Энэхүү вакцинаар үүссэн дархлаа хэр удаан тогтдог гэдгийг харуулж буй сайн дохио” гэсэн байна. Хэдийгээр судалгаанд “Pfizer”-ийн вакциныг тариулсан хүмүүс оролцсон боловч “Moderna”-ийн вакцин ижил мРНХ-ийн технологи ашигладаг тул дархлаа тогтоц ижил байх боломжтой юм. “New York Times” судалгааг мэдээлэхдээ судалгааны үр дүнг харвал “Pfizer” болон “Moderna”-ийн вакциныг тариулсан хүмүүст удаан хугацааны, бүр амьдралын туршид дархлаа тогтох магадлалтай гэсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2021-06-29 09:19

Хурай

Зочин
Зочин
2021-06-29 19:22

Хятад вазцин хийлгэсэн хүмүүстээ одоо хий.Инхэнх ард түмнээ хятад вазцин хийсэн арчаагүй төр.

Холбоотой мэдээ

Back to top button