Гадаад мэдээДЭЛХИЙ

Эболагийн вакцин бүтээх $60 саяын тендерт “Moderna” болон бусад компаниуд шалгарчээ

“CEPI” олон улсын эрүүл мэндийн байгууллага Эболоагийн вакцин бүтээх 60 сая ам.долларын тендер зарласанд “Moderna” болон хоёр өөр компани шалгарсан байна. Конго улсад гараад буй Эболагийн Бундибугё төрлийн вакцин хөгжүүлэлтийг хурдасгахын тулд “CEPI” тус тендерийг зарлажээ.

Тус байгууллага нь ковидийн цар тахлын үеэр вакцин хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан анхны хөрөнгө оруулагчдын нэг юм. “CEPI”-гийн тэргүүн Ричард Хатчетт даваа гарагт /2026.06.01/ “Reuters” агентлагт хэлэхдээ Бундибугё төрлийн вакциныг сарын дотор туршиж эхлэхэд бэлэн болгож болно гэжээ. Ричард хэлэхдээ вакцин хөгжүүлэлтийг урьдчилан таамаглах аргагүйгээс гадна Конгон дахь аюулгүй байдлын нөхцөл байдал нь туршилтыг төвөгтэй болгоно гэж анхааруулсан байна. Одоогийн байдлаар тус төрлийн халдварыг эмчлэх болон урьдчилж сэргийлэх баталгаажсан вакцин байхгүй.

Бундибугё төрлөөр халдварласан 282 тохиолдол Конго улсад бүртгэгдээд байгаа. Албаныхан мэдээлснээр 42 нас баралт, 1,100 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button