Нийгмийн

Б.Чингүүний найруулсан кино АНУ-д нээлтээ хийжээ

Найруулагч Балхжавын Чингүүний ээлжит уран бүтээл болох “Six Feet” уран сайхны киноны нээлт АНУ-ын Виржиниа мужид болжээ. Уг кино нь хүний шунал хүсэл цар тахлаас ч аюултай байдгийг харуулсан бөгөөд АНУ дахь Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхалыг агуулжээ. Уг кино нь найруулагчийн бие даасан долоо дахь бүтээл аж.

Найруулагч Б.Чингүүн  цахим хуудсандаа “Коронавирусийн цар тахал эд давлагааны үед хэсэг уран бүтээлчид бид зориг гарган нэгэн уран бүтээлийг Америк улсад хийж гүйцэтгэсэн. “Six Feet” киноны үйл явдал нь цар тахлын үед өрнөх ба хүний шунал, эрх мэдэл, Монгол хүний мөн чанарын тухай адал явдалт, драмын төрлийн кино юм” гэж тодорхойлжээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button