Нийгмийн

ТОДРУУЛГА: “Ажлаа өгье” гэснээс биш ажлаа хаяж яваагүй

Өнгөрөгч 26-ны өдөр Өмнөговь аймгийн онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирлаар томилогдоод удаагүй Я.Болдбаатарыг “Халдвар хамгааллын дэглэм муу сахиулж байгаа” хэмээн шүүмжилсэнд ажлаа хаяж явсан гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй.

Бид тухайн мэдээллийн дагуу Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал Я.Болдбаатартай утсаар холбогдож тодрууллаа.


-Сайн байна уу. Таныг ажлаа хаяад явсан гэх мэдээлэл түгээд байна?

-Би өнөөдрийг хүртэл л ажлаа хэвийн хийгээд явж байна. Хэвлэлд ташаа мэдээлэл түгээсэн байна.

-Аймгийн онцгой комиссын Шуурхай штабын хурлаар таныг шүүмжлэл хүлээж авалгүй, ажлаа өгье” гэж хэлсэн тухай мэдээлэл байна?

-Өнгөрөгч амралтын өдөр Өмнөговь аймгийн онцгой комиссын Шуурхай штаб хуралдсан. Би ажлаа аваад 14 хоног ч болоогүй байна. Тэгэхэд “Ажлаа муу хийлээ” гэж шүүмжилсэн нь үнэн. Үүнийг би сөрөг хүчний л хийж буй үйлдэл гэж хараад байна. Тиймээс “ажлаа өгье” гэж хэлээд гараад явсан.

-Ажлаа өгье” гэхэд тань юу гэсэн бэ. Та тухайн хурлаар муудалцаж, ам мурийсан уу?

-Би юу ч хэлээгүй. Маргаагүй. Чимээгүй сонсож байгаад л, үнэхээр болохгүй бол би “ажлаа өгье” гэж хэлээд гараад явсан. Түүнээс хойш ажлаа хийгээд л явж байна.

-Таны албанд очих дараагийн томилгоо яригдсан уу?

-Одоогоор чимээгүй л байна. Түүнээс би ажлаа хаяад, юу ч хийхгүй байгаа зүйл биш.

-Бүсийн оношлогоо эмчилгээний төв халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ. Халдварын тохиолдол нэмэгдсэнд таныг буруутгав уу?

-Эмнэлэгт 80 гаруй иргэнийг эмчилж байна. Тийм л юм байх. Ажил аваад удаагүй, жигдрээгүй байхад ийм зүйлээр хүн баалж буй нь зохион байгуулалттай л байх.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-06-29 15:27

юун ч хүүхэд шиг гомдоно вэ ажлаа сайжруулья л гэнэ биз дээ

Зочин
Зочин
2021-06-29 16:07

Ухнаагийн хүүтэй адилхан нөхөр бшдээ

Холбоотой мэдээ

Back to top button