НИЙГЭМ

Нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа байгууллагуудын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 25-р тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шаргалуулах журам”-д заасны дагуу нээлттэй зарлалаа.

Үүнд:

Богд хааны ордон музейн захирал,

Монголын театрын музейн захирал,

“Хархорум” музейн захиарл,

“Хөшөө цайдам” музейн захирал,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирал,

Увс аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Шинэ ирээдүй” цогцолбол сургуулийн захирал,

Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захирал,

Завхан аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Чандмань-Эрдэнэ” цогцолбор сургуулийн захирал,

Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирал

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “141-р сургуулийн захирал,

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 сургуулийн захирал,

Нийслэлийн Багануур дүүргийн ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургуулийн захирал,

Ерөнхий боловсролын тусгай сургууль:

116 дугаар тусгай сургууль, 29 дүгээр тусгай сургуулиудын төсвийн шууд захирагч нарын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалт явуулах мэдээллийг “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т заасны дагуу олон нийтэд зарласан байна.

Сонгон шалгаруулалтын бүртгэл Засгийн газрын  III байранд 2019 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд явагдана. Харин сонгон шалгаруулалтыг 9 дүгээр сарын 12-ны өдөр явуулах бөгөөд бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний бичгийн чадвар зэрэг нийт 8 ур чадварын хүрээнд шалгалт авах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button