ДЭЛХИЙ

Путин: Хар тэнгист Британийн онгоцыг сөнөөсөн ч дэлхийн III дайн эхлэхгүй байсан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт (2021.06.30) иргэдээсээ асуулт авч хариулжээ. Тэрбээр жил болгон энэхүү асуулт, хариултыг явуулдаг бөгөөд энэ удаа түүнд Украин, АНУ, Их Британийн байлдааны онгоцны талаарх асуултууд ирсэн байна.

Путин Их Британийн байлдааны онгоцны талаар “Хэрвээ бид нар тэр онгоцыг Хар тэнгист сөнөөн, живүүлсэн бол дэлхийн гуравдугаар дайн эхлэх байсан гэж бодохгүй байна. Гэхдээ болсон үйл явдал бол мэдээж өдөөн хатгалга. Тус явдалд дан ганц Их Британи бус АНУ мөн адил оролцсон. Тэр өдрийн өглөөний 07:30 цагт АНУ-ын стратегийн тагнуулын онгоц Грект байдаг НАТО-гийн онгоцны буудлаас ниссэн. Үүний дараа надад тус онгоцыг бидний цэргийн хүчин харж, ажигласан гэдгийг мэдэгдсэн. Мөргөлдөөн үүслээ гэхэд тэд ялж чадахгүй. Бид өөрсдийн газар нутаг дээрээ байлдана. Харин тэд хэдэн мянган км зам туулах хэрэгтэй болно ” гэжээ.

Тэрбээр Украины иргэдийг бус засгийн газрыг  нь нөхөрсөг бус хэмээн үздэгээ хэлсэн байна. Харин АНУ-тай харилцаа холбоо нь буцаж тогтвортой байдалд орно гэж бодож буйгаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: TASS

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-07-01 21:39

ганц товчлуур дараад улаан орос сүрлэн шаахайтнууд дуусна шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button