ДЭЛХИЙТОКИО-2020

БИЧЛЭГ: 18 долоо хоногтой жирэмсэн тамирчин олимпын эрхийн төлөө уралджээ

Линдсей Флаш нэртэй америк тамирчин 18 долоо хоногтой жирэмсэн байхдаа Олимпын эрх авахаар уралдсан байна. Уг уралдаан өнгөрсөн бямба гарагт (2021.06.26) Орегон мужийн Южин хотод болжээ. Флашийг уралдаж байх үед 37 градус температуртай байсан аж.

Тэрбээр уралдаанд болохын өмнөх өдөр өөрийн Инстаграм хуудас дээрээ анхны хүүхдээ удахгүй өлгийдөн авах гэж буйгаа мэдэгджээ. Флашийн уралдсан төрөлд 18 тамирчин өрсөлдсөнөөс тэрбээр 15-р байранд орсон байна. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард жирэмсэн болсон гэдгээ мэдсэн бөгөөд эмч нар түүнд Олимпын эрхийн төлөөх тэмцээндээ болгоомжтой бэлдэж болно гэж хэлжээ.

Флаш “Yahoo Sports”-д өгсөн ярилцлагадаа “18 долоо хоногийн өмнөх шигээ төвшинд өрсөлдөж чадахгүй гэдгээ мэдэж байсан тул сэтгэл зүйн хувьд хэцүү байсан. Гэхдээ би эмэгтэй хүн юу хийж чаддаг гэдгийг харуулахыг хүссэн” гэсэн байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button