ДЭЛХИЙ

EURO 2020: “КОВИД-19”-тэй хоёр мянга гаруй шотланд иргэн тоглолт үзжээ

“Public Health Scotland” байгууллага өнгөрсөн лхагва гарагт (2021.06.30) мэдээлснээр “КОВИД-19”-тэй 2 мянга гаруй шотландууд “Euro 2020” тоглолтыг үзсэн байна. Өнгөрсөн 18-н өдөр болсон Англи-Шотландын тоглолтыг үзэхээр мянга мянган шотландууд Лондон хотод ирсэн. Тус тоглолтыг амьдаар нь үзэхээр Вембли цэнгэлдэх хүрээлэнг олон шотландууд зорьжээ.

Мөн Лондон хотын төв, Глазго хот дахь Хампден цэнгэлдэх хүрээлэнд тоглолтыг шууд дамжуулсан байна. “Public Health Scotland”-ийн мэдээлснээр “КОВИД-19” туссан 1991 хүний 1294 нь Лондонд, 397 нь Вембли цэнгэлдэх хүрээлэнд очиж тоглолтыг үзсэн аж.

Англи-Шотландын тоглолтыг нийтдээ 22,500 хүн цэнгэлдэх хүрээлэнд очиж үзжээ. Тус тоглолтод аль ч тал гоол оруулалгүй тэнцэж өндөрлөсөн билээ. Үүнээс өмнө Шотланд Англи улстай 114 удаа тоглож 41 удаа ялж, 48 тоглолтод хожигдон  25 удаа тэнцэж байсан.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button