ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Дэлхийн хамгийн том 373 л вискиг Шотландад дуудлага худалдаанд оруулна

Гиннесийн амжилтын номд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том 373 литрийн вискиг Шотландад дуудлага худалдаанд оруулахаар болсон талаар Unite Press International агентлаг мэдээллээ.  

“Macallan” архины үйлдвэрийн үйлдвэрлэсэн 179 см өндөртэй 32 жилийн настай “Intrepid” гэх нэртэй виски нь 2021 онд “Duncan Taylor Scotch Whisky” брэндийн лонхонд савласны дараа дэлхийн хамгийн том вискиний шилээр шалгарч байсан юм.

Ийнхүү хамгийн том савлагаатай вискиг Эдинбургт төвтэй “Lyon & Turnbull” дуудлага худалдаагаар тавдугаар сарын 25-нд арилжихаар боллоо.

Дуудлага худалдааны төвийн зарласнаар, виски 1.9 сая ам.доллараас дээш үнийн санал авбал хамгийн үнэтэй вискиний дэлхийн дээд амжилтыг тогтоож чадна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Insider

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button