Нийгмийн

Хүүхдүүдийн 21.2 хувь нь коронавирусийн вакцины эхний тунгаа хийлгэжээ

Манай улс 12-оос дээш насны иргэдээ сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байгаа. Өчигдрийн хувьд 19,442 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 2,021,411 болов. Үүнээс 1,746,187 хүн хоёрдугаар тун буюу вакцины бүрэн тунг хийлгэжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын 53.4 хувь нь вакцины хоёр тунг хийлгээд байна.

Энэ долоо хоногоос 12-15 насны хүүхдүүдийн вакцинжуулж эхэлсэн. Одоогоор тухайн насны хүүхдүүдийн 21.2 хувь нь Pfizer вакцины эхний тунг хийлгэжээ. Харин 17-18 насны хүүхдүүдийн 47.2 хувь нь вакцинд хамрагдсан байна. Коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийлгэсэн иргэдийг нас бүлгээр нь ангилж харвал 18-34 насны иргэдийн хамрагдах нь муу байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button