Нийгмийн

12-17 насны хүүхдүүдийн вакцинд хамрагдалт 87.2 хувьтай байна

Өнөөдөр Эрүүл Мэндийн Яам коронавируст халдварт өвчний талаарх ээлжит баасан гарагийн мэдэгдлээ хүргэлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан хэлэхдээ,

“Одоогийн байдлаар 253 мянган хүүхэд буюу 12-17 насныхан вакцинд хамрагдаад байна. Судалгаагаар энэ насны 290 мянган хүүхэд хамрагдаж болохоор тооцоо гарсан юм. 253 мянган хүүхэд хамрагдана гэдэг их өндөр тоо бөгөөд идэвхтэй хамрагдаж байгааг харуулж байна. Гэхдээ ирэх долоо хоногоос хичээл, сургууль эхлэх гэж байгаа учраас вакцингүй хүүхдүүд халдвараар өвдөх эрсдэл бий. Тиймээс вакциндаа хамрагдаж амжаагүй хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж байгаад хийлгээрэй.

Одоо хийж байгаа вакциныг олон тэрбум хүнд хийж аюулгүй гэдэг нь батлагдсан. Тиймээс вакцинаас айх хэрэггүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button