УЛС ТӨР
Наадам тэмдэглэхгүй ч ес хоног амарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан. Үүнээс үүдэлтэй энэ жил наадмын амралтын өдрүүдийг хэрхэх бол гэдэг асуулт гарч ирсэн юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан байдаг.
Энэ жилийн хувьд энэ өдрүүд пүрэв гарагт дуусч буй юм. Тиймээс долоодугаар сарын 16 буюу баасан гарагийн ажлын өдрийг долоодугаар сарын 24-ны бямба гарагт шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаас гаргаад байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар дээрх шийдвэрээ хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл наадам тэмдэглэхгүй ч бид ес хоног амрах хэвээрээ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.