Нийгмийн
Баянхонгор аймгийн Баянцагаан сумд 3.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгораймгийн Баянцагаан сумын Дэлгэрэх багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 38 км-т орших Бургасны-Ам гэдэг газарт долоодугаар сарын 2-ны өдрийн 22:36 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 22:48 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.