НийгмийнСПОРТУЛС ТӨР

Допингтой бөхчүүдийг Өршөөлийн хуульд хамруулсангүй

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж, УИХ-ын 49 гишүүн дэмжсэнээр баталсан. 

УИХ-ын дарга Г.Занданшатар ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээлсэн.

Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан гэв. 

Тухайлбал, допинг хэрэглэсэн бөхчүүдийг өршөөх заалтыг хуулийн төслөөс хасаж баталжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 3, 2021 20:37

Допингтонгуудыг хассан явд�##�д Баяр хургэе

Зочин
Зочин
7 сар 3, 2021 21:33

bayar hurgie ashgui dee

Зочин
Зочин
7 сар 4, 2021 02:43

Төр зөв шийдвэр гаргажээ. Гэхдээ з�##�илан, хулгай, дээрэм зэрэг зүйл ангиас ял хасна биз дээ? Үгүй бол шоронгоос гарах хүн маш цөөхөн болж таарах гээд байна.

Холбоотой мэдээ

Back to top button