ДЭЛХИЙ

Невада мужийн гоо бүсгүйн тэмцээнд трансжендер эмэгтэй түрүүлжээ

Филиппин-Америк гаралтай трансжендер эмэгтэй АНУ-ын Невада мужийн гоо бүсгүйн тэмцээнд оролцож анхны удаа түрүүлсэн байна. Каталуна Энрикез гоо бүсгүйн титмээ Лас Вегас хотод хүлээн авчээ. Тэрбээр Америкийн гоо бүсгүйд Невада мужийг төлөөлөхийн тулд 21 оролцогчтой өрсөлдсөн байна.

https://www.instagram.com/p/CQqwmnzn2EA/

Энрикез өөрийн Инстаграм хуудас дээрээ бичихдээ “Анхны өдрөөс эхлэн намайг дэмжсэн бүх хүндээ баярлалаа. Та нар үргэлж миний зүрх сэтгэлд байгаа. Миний ялалт бол та нарын ялалт. Бид түүхэн үйл явдал бүтээлээ. Pride-ийн мэнд хүргэе” хэмээжээ.

“CNN” агентлагт мэдээлснээр 27 настай тэрбээр АНУ-ын гоо бүсгүйд өрсөлдөх болсон анхны трансжендер эмэгтэй аж. Энрикез тус тэмцээнд хожвол Ертөнцийн гоо бүсгүйд өрсөлдөх хоёр дахь трансжендер эмэгтэй болох юм. Өнгөрсөн гуравдугаар сард Энрикез Невада мужийн мөнгөн гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн байна.

Эх сурвалж: Fox News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-07-04 17:44

Huuhnuid eserguitseh heregtei,ene balai uymnuudad bair suuria aldaad

Холбоотой мэдээ

Back to top button