ДЭЛХИЙ

Ромын Пап лам хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтжээ

Пап лам Фрэнсис гэдэсний хагалгаанд орохоор Ром хотод оршдог Гемелли эмнэлэгт ням гарагт (2021.07.04) Ватиканаас мэдээлжээ. Tэрбээр 2013 онд анх Ромын Пап ламаар сонгогдсоноосоо хойш эмнэлэгт анхны удаа хэвтэж байгаа аж.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни хэлэхдээ 84 настай Фрэнсис өндөр настай хүмүүст хэвлийн өвдөлт үүсгэдэг бүдүүн гэдэсний асуудлын улмаас ням гарагийн орой хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтсэн хэмээжээ. Пап лам эмнэлэгт хэвтэхээс хэдэн цагийн өмнө Гэгээн Петрийн талбайд үг хэлж ирэх есдүгээр сард Словак болон Будапештад айлчлах болсноо мэдэгдсэн байна.

Ром хотын хойд бүсэд орших Гемелли эмнэлгийг Католик сүм ажиллуулдаг бөгөөд Пап лам нарыг эмчилж ирсэн уламжлалтай. Тус эмнэлгийн аравдугаар давхрыг зөвхөн Пап ламд зориулж хэрэглэдэг аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button