ДЭЛХИЙ

Усан буугаар дээрэм хийсний улмаас 40 жил хоригдсон эрэгтэйг суллах болжээ

АНУ-ын Арканзас мужийн оршин суугч эрэгтэй усан буугаар дээрэм хийсний улмаас бүх насаараа хоригдох ял сонссон байна. 70 настай Рольф Кэстел 1981 онд дэлгүүрээс усан буу ашиглан 264 ам.доллар хулгайлсны улмаас хүнд дээрэм үйлдсэн хэргээр 40 гаруй жил хоригдсон аж.

Тэрбээр шоронд хоригдож байхдаа таван удаа өршөөлийн хуульд хамрагдахаар хүсэлт гаргаж байсан ч бүтэлгүйтсэн байна. Эрүүгийн шүүхийн системд өөрчлөлт оруулахыг дэмждэг идэвхтнүүд болон түүний дээрэмдсэн дэлгүүрийн эзэн Кэстелийг суллахыг уриалсаар иржээ.

Арканзас мужийн засаг дарга Аса Хатчинсон түүний ялыг бууруулах зорилготой байгаагаа мэдэгдсэн байна. Ингэснээр Кэстел тэнэсэн харгалзахаар суллагдах боломжтой юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-07-06 00:24

Mongold bol harmaanii hulgaichtai adilhan hereg hiijee. Manaid bol anhaaruulaad tolgoig n ileed yavuulna. Amerikt yamar ch hunii erh ardchilal baihgui yum baina. Mash hatuu shiitgej baival uls oron hugjdug gedgiig amerik hujaa yopon geed mundag ulsuud batlaad baina.

Холбоотой мэдээ

Back to top button