ДЭЛХИЙ
Сингапур улс хорио тогтоохгүй, коронавирусийн халдвараа тоолохгүй гэв

Коронавирусийн дельта хувилбар ихээр тархаж буй тул Азийн улс орнууд хязгаарлалтаа чангатгаж буй юм. Харин Сингапур улсын Засгийн газар ямар ч хөл хорио хязгаарлалт ахиж хийхгүй, аялал жуулчлалаа хөгжүүлнэ, олон хүн цуглахыг хориглохгүй, коронавирусийн тохиолдлоо тоолохгүй. Наймдугаар сарын 10-аас өмнө хүн амаа вакцинжуулж дуусгаад коронавирустэй зэрэгцэн амьдарна гэдгээ мэдэгджээ.
Сингапурын худалдааны сайд Ган Ким Ён хэлэхдээ “коронавирус хэзээ ч алга болохгүй. Гэхдээ түүнтэй бид хамт хэвийн амьдрах боломжтой” гэсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.