Нийгмийн

ТОДРУУЛГА: Японд болсон хөрсний гулгалтын улмаас монгол иргэн амиа алдаагүй

Япон улсын Шизүока мужид орших Атами хотод болсон хүчтэй хөрсний гулгалтын улмаас байшингууд нурж, зам чулуу шаварт дарагдсан бөгөөд 80 гаруй хүн сураггүй алга болж,  дөрвөн хүн амиа алдсан юм.

Иймд бид Япон дахь монголчуудын нөхцөл байдлыг ГХЯ-наас тодрууллаа.

“Шизүока мужийн Атами хот орчимд болсон хөрсний гулгалтын улмаас монгол иргэн сураггүй алга болж, амиа алдаагүй. Япон улсад /2021 оны зургадугаар сарын байдлаар/ Монгол Улсын 13600 иргэн ажиллаж, амьдарч байна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button