Жүжигчин Моника Беллуччи охин Дева Кассельтэй хамт “Vogue”-ийн нүүр царай болжээ
“Malena”, “The Passion of the Christ”, “James Bond: Spectre” гэх мэт кинонд тоглосон Моника Беллуччи охин Дева Кассельтэй “Vogue” сэтгүүлийн нүүр царай болсон байна. Ингэснээр Дева 16 насандаа “Vogue” сэтгүүлийн нүүр царай болж байгаа юм.
Дева Кассель 2004 онд төрсөн бөгөөд моделийн замналаа эрт эхэлжээ. Тэрбээр 2019 онд “Dolce & Gabbana” брэндийн нүүр царай болж “Dolce Shine” үнэртэй усны сурталчилгаанд тоглосон аж. Девад “Valentino”, “Prada”, “Elle”, “Harper’s Bazaar” сэтгүүлүүдээс хамтарч ажиллах хүсэлт ирж байсан.
“Vogue” сэтгүүлийн шинэ дугаар гарсны дараа интернет хэрэглэгчид эх, охин хоёр их төстэй харагдаж байна хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Дева Леоние Кассель нэртэй нэг дүүтэй аж. Өнгөрсөн баасан гарагт (2021.07.02) Эгч дүүс ээжтэйгээ Итали улсад явж байхдаа папарацийн дуранд өртжээ. Тухайн үед Дева “Dolce & Gabbana” брэндийн сурталчилгаанд тоглож байсан аж.
Эх сурвалж: Daily Mail, News Beezer
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.