ДЭЛХИЙ

Энэтхэгийн Керала мужаас зика вирусийн 14 тохиолдол илэрчээ

Энэтхэгийн Керала мужид зика вирусийн 14 тохиолдол илэрсний дараа эрүүл мэндийн албан тушаалтнууд бүх дүүрэгт түгшүүрийн байдал зарласан байна. Тус мужийн засаг дарга Веена Жорж тэдгээр халдварын тохиолдлууд Тривандрум дүүрэгт бүртгэгдсэн хэмээжээ.

Өмнө нь 2016-аас 2017 оны хооронд Энэтхэгийн баруун хэсэгт оршдог Гужарат мужид зика вирусийн халдвар тархаж байсан аж. Тэрхүү вирусийн халдвар ихэнхдээ шумуулаар тархдаг боловч бэлгийн замаар халдварлаж болдог. Шинээр бүртгэгдсэн бүх тохиолдлууд эрүүл мэндийн салбарын ажилчид байсан аж. Керала мужийн засаг дарга Жорж хэлэхдээ бүртгэгдсэн эхний тохиолдол Тамил Наду мужтай хиллэдэг бүстэй ойр тосгонд оршин суудаг 24 настай жирэмсэн эмэгтэй байсан хэмээжээ. Тэрбээр зургаадугаар сарын 28-ны өдөр толгой өвдөх, халуурах, тууралт гарах гэсэн шинж тэмдэгтэй эмнэлэгт хэвтсэн байна.

Зика вирусийг анх 1947 онд Уганда улсаас илрүүлжээ. Тус вирусээр хүн халдварласан анхны тохиолдол 1954 онд Нигери улсад бүртгэгдсэн байна. Үүнээс хойш Африз, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн арлуудад хэд хэдэн удаа халдвар тархаж байжээ. Зика вирусээр халдварласан тохиолдолд эмчилгээгүй. Гэхдээ халдвар авсан таван хүн тутмын нэгт шинж тэмдэг илэрдэг бөгөөд нас баралт бага байдаг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button