ДЭЛХИЙ

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт үерийн улмаас арав орчим хүн сураггүй болсны гурав нь хүүхэд

Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам, Мегхалая мужуудад үерийн улмаас хөрсний гулгалт болж амиа алдсан хүний ​​тоо 63-д хүрчээ. Энэ талаар өнөөдөр /2022.06.19/ “Press Trust of India” агентлаг бүс нутгийн эрх баригчдын мэдээллийг эш татан мэдээллээ.

Өмнө нь, орон нутгийн эрх баригчид нас барсан хүний тоо 31 хэмээн мэдээлж байсан. Тус агентлагийн мэдээлснээр, хүчтэй муссон борооны улмаас үерт 3.1 сая хүн өртөөд байгаа аж. Байгалийн гамшгийн үеэр арав орчим хүн сураггүй алга болсны дунд гурван хүүхэд байгаа гэсэн мэдээлэл байна.

NDTV сувгийн мэдээлснээр, Ассам мужид дөрвөн мянга орчим тосгон үерийн бүсэд байгаа, эрх баригчдын байгуулсан 514 түр хуаранд 156 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Хүчтэй аадар бороо, хөрсний гулгалтаас болж орон нутгийн 234 зам, 16 гүүр эвдэрчээ.

Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр /2022.06.18/ Ассам мужийн удирдлага Химанте Бисве Сарматай утсаар холбогдож, үерийн нөхцөл байдлын талаар лавлаж, Засгийн газраас гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад шаардлагатай бүх тусламж үзүүлнэ хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Indiantimes

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-06-19 22:09

ОРКУУДЫН ОРОН

Холбоотой мэдээ

Back to top button