Гадаад мэдээДЭЛХИЙ

Балба, Төвөдийн хил дээрх үерийн улмаас нас барсан хүний тоо мянга давжээ

Балба, Төвөдийн хил дээр үерлэсний улмаас нас барсан хүний тоо мягмар гарагийн /2026.09.01/ байдлаар мянга давсан байна. Дөрвөн мянган хүн сураггүй хэвээр байгаа тул аврагчид хүнд механизм, нисдэг тэрэг ашиглан аврах ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Балбын гамшгийн менежментийн алба мэдэгдэхдээ сүйрсэн усан цахилгаан станцад гацсан 639 хүнийг аврах ажилд анхаарлаа хандуулж ажиллаж байна гэжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр урьдчилсан байдлаар гаргасан тооцооллоор бол барилга байгууламжийн хэсэг, чулуулаг, тунадас зэрэг зүйлс бүхий 2.2 сая тонн хаягдал үүссэн байна. Балбын Ерөнхий сайд Балендра Шах мэдэгдэл хийхдээ гамшигт нэрвэгдсэн бүсээс 11 мянга гаруй хүнийг аварч, зарим газарт цахилгаан эрчим хүчний шугамыг сэргээсэн гэжээ. Наймдугаар сарын 26-нд мөсөн гол нурсны улмаас мөс, чулуу, шавар бүхий үер үүссэн. Хятадын эрдэмтэд уг гамшгийг цаг уурын өөрчлөлтийн урт хугацааны нөлөө гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button