ДЭЛХИЙ

Нидерландын Ерөнхий сайд: Хөл хориог эрт султгасандаа уучлал гуйя

Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте буруу шийдвэр гарган улсынхаа коронавирусийн дэглэмийн ихэнхийг султгасанд уучлал гуйсан байна. Тус улс гурван долоо хоногийн өмнө хөл хориогоо цуцалсны улмаас халдварын тоо энэ жилд байгаагүй ихээр нэмэгджээ. Үүний улмаас өнгөрсөн баасан гарагаас эхлэн бар, ресторан шөнийн цэнгээний газруудад дахин тогтоосон байна.

Өмнө нь Рютте дэглэмийг султгах шийдвэрээ учир шалтгаантай хэмээсээр байжээ. Өнгөрсөн бямба гарагт (2021.07.10) Нидерланд улсын Эрүүл мэндийн сайд 10 мянга давсан тохиолдол бүртгэсэн. Энэ нь өнгөрсөн арван хоёрдугаар сараас хойш бүртгэгдээгүй их хэмжээний халдвар юм.

Шинээр бүртгэглэж буй тохиолдлуудын ихэнх нь залуу насны хүмүүс байгаа учир эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо их хэмжээгээр өсөөгүй байна. Одоогийн байдлаар Нидерланд улс хүн амынхаа 77 хувьд нэг тун тарьж, 46 хувийг бүрэн вакцинжуулжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-13 17:09

Манай ЕС 3 сарын 1-ийг угтаж хөл хориог сулласандаа, мөн сонгуулийн сурт�##�чигааг сонгогчидтой биеэр уулзаж хийх үйл ажиллагаанд эсрэг байр суурь илэрхийлээгүйдээ уучл�##� гуйчихмаар байх юм даа

Холбоотой мэдээ

Back to top button