НИЙГЭМ

Тамирчдын тосгон зочдоо хүлээн авч эхэллээ

Токиогийн булангийн эрэгт байрлаж буй Олимпийн тосгоны нийт талбайн хэмжээ ойролцоогоор 44 га газрыг эзэлдэг. Олимпийн тосгон нь олимпод оролцох Дэлхийн улс орнуудын 18 мянган баг, тамирчдыг нэгэн зэрэг хүлээн авч байршуулах хүчин чадалтай, 3,8 мянган орчим сууцтай аж.

Японы нийслэл Токио хотод ийнхүү Олимпийн тосгон нээлтээ хийлээ. Энэ талаар мягмар гарагт Токио дахь Зуны Олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Цар тахалтай холбогдуулан нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулахаас татгалзсан байна.

“Токиогийн Олимп-2020” нь 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах хуваарьтай байсан ч коронавирусийн цар тахлын улмаас олимпийг нэг жилээр хойшлуулсан билээ. Тиймээс энэ долдугаар сарын 23 (Баасан)-наас наймдугаар сарын 8 (Ням) хүртэл зохион байгуулагдана. Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн олимпийн наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд Токио зэрэг Японы зургаан мужид зохиогдох Олимпийн наадамд дотоодын үзэгчдийг ч нэвтрүүлэхгүй аж.

Улс орнуудын баг тамирчдыг олимпийн наадам эхлэхээс тав хоногийн өмнө Олимпийн тосгонд хүлээн авах юм байна. Харин наадам дууссанаас хойш хоёр хоногийн дотор тэндээс явах ёстой гэсэн журмыг баталжээ.

Олимпийг зохион байгуулах хорооноос бөх, теннисчин зэрэг зарим нэг тамирчид бусад тэмцээн уралдаанд оролцох зорилгоор бэлтгэл сургуулилт хийх зайлшгүй шаардлагатай тохиолдолд тэдний Япон улсад байх хугацааг сунгаж өгөх юм байна.

Нэмж дурьдахад, Олимпийн наадмын нээлтийн болон хаалтын ёслолын ажиллагаанд олимпод оролцож буй бүх орны төлөөлөгчдийг байлцуулах үүднээс тэдэнд Япон улсад түр хугацаагаар байх зөвшөөрөл олгох ажээ.

Шинэ коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд Олимпийн тосгонд тусдаа эмнэлгийн хэсгийг 24 цагийн турш ажиллуулах юм байна. Тэнд халдварын шинж тэмдэг илэрсэн тамирчдад үзлэг, оношлогоо хийх аж. Дашрамд дурьдахад, олимпод оролцох бүх тамирчид өдөр болгон халдварын шинжилгээ өгөхөөс гадна хамгаалалтын амны хаалт зүүж, тогтоосон дүрэм журмыг чанд сахиулах юм байна. Харин тамирчид согтууруулах ундааны төрлийг ганцаараа л уухаар бол өрөөндөө авч орохыг нь зөвшөөрөх аж.

О.АНАР

(Эх сурвалж: polit.info)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button