ДЭЛХИЙ

Рэппер Игги Азалиа хөгжмийн салбараас завсарлана гэдгээ мэдэгджээ

Рэппер Игги Азалиа бусад уран бүтээлч зүйлсэд анхаарлаа хандуулахын тулд хөгжмийн салбараас түр завсарлага авна хэмээжээ. 31 настай тэрбээр 2014 онд гаргасан хит дуу “Fancy”-ээр олонд танигдсан.

Азалиа өнгөрсөн пүрэв гарагт (2021.07.15) “End of an Era” нэртэй гурав дахь цомгоо гаргасны дараа хэдэн жил хөгжмийн салбараас завсарлана гэсэн байна. Тэрбээр жиргэхдээ “End of an Era бол миний хувьд их чухал. Учир нь гэвэл ирэх сард энэ цомгоо гаргасны дараа би бусад уран бүтээлч, хөгжмөөс гадна урам зориг авдаг зүйлсэд анхаарлаа хандуулахын тулд хөгжмийн салбараас хэдэн жил завсарлана. Ирээдүйд та нар миний өөр талыг харна гэдэгт их догдолж байна” гэжээ.

Австрали улсад төрсөн тэрбээр 16 настай байхдаа хөгжмийн салбарт хүч үзэхээр АНУ-руу нүүн суурьшсан байна. Азалиа 2011 онд анхны дуугаа гаргаж, 2014 онд “Fancy” дуугаараа олны танил болсон. Харамсалтай нь түүний сүүлийн үед гаргасан дуунууд “Fancy”-тэй ижил хэмжээнд хит болоогүй аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button