НИЙГЭМСПОРТУРЛАГ

Б.Баатар: Наадмын найруулгад үнэ төлбөргүй ажилласнаа мэдэгдье, түүнээс гадна...

Энэ жилийн наадмын найруулгыг хийсэн Херо-гийн Б.Баатар олны хэл амыг дагуулаад буй. Тиймээс олон нийтэд хандан мэдэгдэл хийжээ. Тэрбээр:

“Баяр наадмын өдөр гарсан “Би Монгол хүн” теле концертын тухайд миний бие ямар нэгэн тайлбар хэлэхийг илүүц гэж үзсэн боловч нэр бүхий хүмүүс худал сөрөг мэдээллийг тараан намайг гутаах явцуу ашиг сонирхлын зорилготойгоор цацахдаа теле концертод оролцсон уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэл, нэр төр, мэргэжлийн бахархалд халдаж эхэлсэн учир уран бүтээлчдээ хүндэтгэж бодит байдлыг эрүүл ухаанаар дүгнэдэг, тэнцвэртэй мэдээллийг шаарддаг олон нийтдээ зориулж доорх хэдэн зүйлсийг бичлээ.

Нэгэн авьяаслаг найруулагч намайг Монгол банхар шиг гэсэн байсан. Тиймээс ганц хоёр боргоё доо. Юуны өмнө теле концертыг Төрийн Наадмын нээлт мэт хийж, наадам хойшлоогүй мэт сэтгэгдлийг төрүүлж чадсан жинхэнэ эх оронч, авьяаслаг уран бүтээлчдэдээ баярлалаа.

Цаг үеийн нөхцөл байдлаас болоод уран бүтээлчид бид гэнэтийн шийдвэрүүдэд зохицон ажиллаж, хүнд цагт маш богино хугацаанд Монгол түмэндээ баяр наадмын өдрүүдэд сэтгэл зоригийг нь сэргээх уран бүтээл үзүүлэхийг хичээсэн. Өгөгдсөн цаг хугацааны боломжийн хувьд зургадугаар сарын 23-нд Хүй долоон худагт буй Наадам зохион байгуулах газар дээрээ Наадмын комисс хуралдаж, наадмын нээлтийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн.

Зургадугаар сарын 25-нд Хүй долоон худагт тайз чимэглэлийн бүтээн байгуулалт эхэлсэн. Зургадугаар сарын 27, 28-нд бороо орсон тул зурагт авалт хийгдээгүй. Харин 29, 30-нд бороо их орсон тул хагас дутуу зураг авалт хийгдсэн. Долдугаар сарын 1-нээс бүтэн зураг авалт эхэлсэн. Долдугаар сарын 7-нд зураг авалт дуусаж, кэмп буусан. Харин 08-нд деталь зураг авалт хийж, 16 цагт Хэрогийн баг Улаанбаатарт ирээд 11-нд концерт эфирт гарсан.

Өмнөх жилүүдэд хоёр сарын хугацаанд бэлддэг хэмжээний ажлыг энэ жилийн уран бүтээлчдийн баг нийт 19 хоногт хийж гүйцэтгэсэн. Өдөрт 18 цаг ажиллаж, зургаан цаг амарсан гэж тооцвол 324 цаг ажиллажээ. Эхнээсээ наадмын нээлтийн зураг авалт авагдаж байтал долдугаар сарын 02-нд наадмыг нэг жилээр хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарсан тул наадмын нээлт биш, харин баярын концерт болгон хөтөлбөрөө үндсэндээ өөрчилсөн.

Концертын ерөнхий тавилт нь алдарт зураач Марзан хэмээх Балдуугийн Шарав гуайн “Монголын нэг өдөр” хэмээх гайхамшигт зургийн концепц. Тэр утгаараа нүүдэлчдийн өдөр тутмын бүхий л амьдралын хэв маягийг тусгахыг хичээсэн болно. Би өөрөө Хэнтийн Буриадууд дунд өсөж хүмүүжсэн, Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Төрийн соёрхолт Даши Намдаков, Дашийн Бямбасүрэн баавай, Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл зэрэг буриад зоны төлөөлөл эрхмүүд оролцсон тул Буриад зон олонд маш хүндэтгэлтэй ханддаг, тэдний соёл түүхийг мэддэг.

Теле концертыг маш богино хугацаанд хийсний зэрэгцээ хувцас хэрэглэлийн төсөв байхгүй байсан учир дүрслэл, хувцас, костюм давтагдахаас аргагүй байдалд хүрсэн болно. Мөн энэ жил батлагдсан төсөв нь нийт уран бүтээлчдийн цалин, шагнал, хоол, тайзны засал чимэглэл ба бусад зардалд зарцуулагдсан. Концертод оролцсон уран бүтээлч 800, тээвэр, хангамж, хоол, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэм сахиулах ба эмнэлгийн тусламж үзүүлэх ажилтан 550, нийт 1351 хүн оролцсон болно. Хэро энертайнментийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газарт ажилладаг тул 2020, 2021 оны наадмуудад Баатар миний бие үнэ төлбөргүй ажилласан болохыг хариуцлагатай мэдэгдье.

Миний бие тус концертын найруулагчийн хувьд зарим шүүмжлэлд хэдэн үг дайя. Энэ жил миний найруулсан концерт нь наадмын нээлт биш, теле концерт байсныг болон наадам хойшилсныг тодруулж мэдсэнийхээ дараа зарим судлаачид наадмын хүндэтгэлийн ёс жаягийг нэхэх хэрэгтэй байсан болов уу. Нэгэн наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвж байхад төрийн наадмын жаяг ёс алдагдсаныг судлаач та бүхэн шүүмжилсэн үү? Наадмын нээлт бол Төрийн ёслол хүндэтгэлийн бүхий л журам дэгээр зохицуулагддаг, Монголчууд төдийгүй дэлхий нийт анхааран хардаг ёслол.

Наадмын нээлтийн үеэр төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг тойрч дэвж явсан, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүний суудалд заларч асан нэгэн Үндэсний их баяр наадмыг тасалдуулах, харлуулах бүх зүйлд оролцож, ард түмнээ талцуулж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй! Би уран бүтээлчийн ёс зүй, авьяас, гүйцэтгэлийн ур чадвар гурвыг ямагт хүндэтгэдэг. Бидний бүхнээс эрхэмлэн дээдлэх учиртай Монгол үндэстний дархлаа болсон ёс заншлууд маань, улс төрийн намын 100 жил, өнө эртний уламжлалтай Монгол наадам хоёроо ялгадаггүй цахимд хийрхэгчдийн амны бай болж байгаад харамсаж байна.

Мөн төрт ёсны хүндэтгэлт Монгол наадмын уламжлалыг бусниулан дэвж сагсалзаж явсан зарим хүмүүс ч нас намбаа мартаж, ёс уламжлалаа дээдэлдэг монгол түмний буянаар төдий зэрэгт хүрснээ үл хүндэтгэж, учир мэдэхгүй залуусыг турхирч байгаа нь бүр ч эмгэнэл юм. Улс үндэстэн бүр өөр өөрийн өвөрмөц түүх, соёл, ёс заншил, үндэсний сэтгэлгээгээ илэрхийлсэн уламжлалт үндэсний баяртай байдаг. Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл, үндэстний сэтгэлгээ, өв соёл, үнэт зүйлсийн илэрхийлэл.

Энэ цаг үед Монголчууд бид, ялангуяа уран бүтээлчид бид үндэстний дархлаагаа хамгаалах их сорилтын цаг үетэй нүүр тулснаа хүлээн зөвшөөрч, бидний уран бүтээл энэ зорилгод чиглэх ёстой гэж боддог. Монголын нууц товчоонд өгүүлснээр Монголын жаргалан нь бүжиг хурим бүлгээ. Хорхунуг Жубурын хөндийд хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлцөртөл дэвслэн бүжиглэв хэмээн өгүүлсэн байдаг нь яавч гансарсан гиюүрсэн сажилсан аялгуу байхгүй, харин ч морин дэл дээр салхи дарцаглан хурдалдаг Монголчууд эрч хүч, цоглог, хурдан хэмнэлд цэнгэн нааддаг байсан нь тодорхой биз! Хуурын татлага, Уртын дууны шуранхай! Товшуурын аялгуу, Зурхайгаас гарах морьдын төвөргөөн мэт монгол бүжгийн хэмнэлд Монголчууд “Сэрсэн тал” мэт гүн нойрноос сэрж, шинэ цаг үед хөгжил дэвшлийн амин хүч нь болоосой гэдэг санааг миний бие өнгөрсөн жилийн наадмын нээлт болон энэ жилийн концертод шингээхийг хичээсэн. Бид бэртэгчин гүн нойронд автаж ханалаа.

Монгол Улс ашид батжиж, Монгол наадмын хэлхээ үүрд тасаршгүй үргэлжлэх болтугай.Жич: Мэргэн үзэгч таны сэтгэл оюуныг чилээсэн хэсгүүд засварлагдан удахгүй хүрэх болно !!” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-17 19:43

Олон юм донгосолгүй чи зүгээр �######�аа

Mgl
Mgl
2021-07-17 19:59

Bas negniigee avyaslag nairuulagch gch ch ee. Uhsen b**c.
Avsan munguu sain nuujdee novsh chini. Chamd unegui ajillah setgel bh uu? Mongol banhar gedeg chini chamaig nohoi gj helj baigaag oilgoj bna uu? Nohoi mini, mongol banhar bna u? Beejin hav bna uu? Yamar ch yalgaa bhgui chi bol nohoi.

Мөнх
Мөнх
2021-07-17 20:16

Баатар найруулагчийн авьяасыг үнэлдэг, дэмждэг шүү. Уран бүтээлийн өндөрөөс өндөр амжилт хүсье. Хэдхэн хорчингууд Монгол түмнийг төлөөлж чадахгүй ээ. Атаархсан юмнуудын үгийг бүү тоо.

Ганбаа
Ганбаа
2021-07-17 20:23

Фэйсбүүк ,приус ,архи гурав шиг хэрэггүй зүйл Монголд �##�га.

Мөнх
Мөнх
2021-07-17 20:27

Тэгвэл ертөнцийн гурван хэрэггүй гэж нэрлэе

anujin
anujin
2021-07-17 20:46

mongolia chamaar dutahgui bhaa

Зочин
Зочин
2021-07-17 20:58

Концерт жаахан харж бөөлжис цутгаад зурагтаа шууд унтраасан даа. Уучл�##� хүсээд цаашид илүү чанартай уран бүтээл хийх болноо гэвэл арай ухамсартай сонсогдох байж. Үнэхээр ой гутмаар байсан болохоор хүмүүс эгдүүцсэн, тэрнээс нээх улстөржсөн юм байхгүй. Эсрэгээрээ энэ Баатар өөрөө л улстөржүүлж, өөрийгөө зад өмөөрөх ш�##�таг болгожээ.

Зочин
Зочин
2021-07-17 21:00

Нүүдэлчин монголчуудын амьдр�##�ыг харуулсан гэнэ үү? Хуцдаг шавхруу вэ. Нүүдэлчин монголчууд эмэгтэй хүний хормой сөхөж явдаг хэрэг үү.

Zochin
Zochin
2021-07-17 21:18

Une cholsgui ajiljaj charagdaach, dundaas n bischgui saagaa biz. Er n chaaschdaach umaa nairuulj urlagiin ajillaa er chiij chadachgui um bischuu Baatar.
.

Уншигч
Уншигч
2021-07-17 21:20

Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж монголын төрийн их баяр наадмыг гутааж доромжилж навсганаж сэгсэгнэж байхад манкуур боол монголчууд бүгдээрээ Алуурчин элбэгдоржид бялдуучлан пялдаганаж �######�ийг нь гялайт�##� долоож байсан

Ард
Ард
2021-07-17 21:25

Монголын жарг�##� нь хавирга газрыг х�##�царт�##� өвдөг газрыг өлцөртөл бүжихэд буй. Сайхан тоглолт болсоон. Онгирооо байхад гэмгүйэээ. Жангарын туульд ...энгэрийн товч нь тас үсэрээд дагасан байхад энэ бүжгэнд зарим басгадийн хормой хийсээ л биз з�##�уу насны жавхаа шүүдээ

Zochin
Zochin
2021-07-17 21:29

Buu dongos, amaa tat Baataraa

Зочин
Зочин
2021-07-17 21:44

Бусдын хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Уран бүтээлчдэд амжилт хүсье.

Zochin
Zochin
2021-07-17 21:52

Энэ хүн тэнэг юм уу эсвэл хэт баян юм уу хаашаа юм, жилийн жилд ц�##�ин хөлсгүй ажиллаж байх юм. Ер нь мөнгийг нь төлөөд чаддаг хүнээр нь хийлгэе, �##�ь юм болгон үнэгүй юманд нугасгүй царайлж, авч ч болдоггүй, хаяж ч болдоггүй ийм юмтай үлдэх гээ вээ

Zochin
Zochin
2021-07-17 22:16

Hahaha irguu p###a we ene chn harinn.. hachin m#l chn.. 10 jiliin huuhduud ter hagas galzuu yumiig chn hiihees ichiishde

Зочин
Зочин
2021-07-17 22:34

Их хөдөлмөр орсон байх. Зарим хэсэг нь та�##�агдсан.

Зочин
Зочин
2021-07-18 02:09

Дэлхийгээс �######� ????

Зочин
Зочин
2021-07-18 09:32

Чи сайн зураглаач, даанч найруулагч бол яагаад ч биш юм гэдгийг олон харлаа. Харин энэ концерторхуу юм бол үнэхээр уур барлаа. Ганц л жишээ хэлэе. Монгол хүн (ямар согтуу хүн) юм өгөхөд(зөвхөн архи ч биш) ханцуйгаа буулгаж хоёр гардан хүндлэж авдаг. Шам�##�сан ханцуйтай ганц гараараа аваад хундагаа шиднэ гэдэг юу гэсэн үг вэ? Яаж бодохоороо ийм зурагл�##� гаргадаг байнаа? За тэр дууны болон дуучдын сонголт бол ... арай ч дээ гэхээс өөр хэлэх үг �##�га даа

зочин
зочин
2021-07-18 10:21

Саяхан нэг нөхөр наад Наадмын уран бүтээлийг хараад хагас г�##�зуу юм гэж үнэний ортой үг шүү мань найруулагч гуай зураач марзан Шаварын монголын нэг өдөр зургыг амилуулах санаатай байсан юм байх даа гэвч харамс�##�тай тийм биш юм тэр эмэгтэй хормой сөхөгдөж хагас юм үзүүлснээс тэрүүхэн буланд үүлэн борооны ажил хийж байгаагаар эр эм хоёрыг харуулахгүй юу

Sonnen
Sonnen
2021-07-18 10:30

Юм хийсэн хүн хэл а аманд өхтдөг нь жамдаа

МАНАН 30 жилийн дурсгалд
МАНАН 30 жилийн дурсгалд
2021-07-18 11:10

Кекеке сүүлийн 30 жил цаг үргэлж 3 сая ардуудыг ингэж м�##�лаж хариулж хошигруулж хуурч м�##�лаж ирсэн байдаг. Одоо ч гэсэн м�##�лаж хошигруулж хулхидсаар байгаа юм уу. Хөөрхий дөө хэдэн цайлган цагаан цаасан дээр юу ч эрээчиж сараачсан яадгийм

Уншигч
Уншигч
2021-07-18 12:28

Ээбээг сайтар муучилб�##� ард түмэн намайг дэмжинэ ээ гэж бодсон юм байх даа, өөрийгөө л гэрэлтүүлж яв дүү минь бу�####�д муу муухайг тохох шиг амархан зүйл үгүй шүү,

Монгол
Монгол
2021-07-18 12:53

Хэлж ярих нэг өөр,хийж байгаа үйлдэл чинь чамайг хэн вэ гэдгийг харуулна. Тэгээд ч чи ярьсан шигшээ Хүн биш гэдгийг бүх Монголчууд мэддэг болсон.

Зочин
Зочин
2021-07-18 13:26

Алиа с�##�бадайн чуулгийг найруулсан гэхүү гахгахгах

Зочин
Зочин
2021-07-18 19:40

1 сагсуу өрвиисэн сах�##�тай юм хэн бэ

Зочин
Зочин
2021-07-18 21:12

Үнэгүй ажилсан болохоор сэтгэл гаргаагүй тиймэрхүү юм хийсэн юм байна лдаа. Ер нь наадмын нээлтэнд Ука мэтийн хүмүүс хэрэггүй харагдсан шүү дараа дараагийн нээлтэндээ анхаараарай дуулж байгаа дуу хоолой үзүүлж байгаа эмоци энтэр арайл бишээ зүгээр өөрийнтөө таарсан дуугаа дуулаад явж байсан нь дээр .

Зочин
Зочин
2021-07-19 15:28

Их сайхан болсон байнлээ. Энэ хүмүүс шүүмжил л чадна. Харин хийж бол чадахгүй. Шүүмжлүүлж байгаа бол маш сайн зүйл хийж чадсан байна гэж дүгнэх хэрэгтэй. Атаархагч нар, пялдагууд, арчаагүй шаарнууд л ингэж шүүмжилдэг юмдаа. Та нар ийм юм хийх байтугай цэгцтэй хоолоо ч идэж чадахгүй нөхдүүд шүү дээ өөрслйигөө дүгэнэцгээ. Харин баатарын энэ концертыг хараад барахлах бахд�##� төрсөн шүү. Урьд нь ингжж баясаж хөөрч бахархаж омогшиж байсангүй.

ko
ko
2021-07-21 10:06

naadmin neelt bish kontsert geheer hormi hot suhuj bga ni taarah yumuu te naadmaar l garna shuudee tenegee.tsalin huls avaagui gechijee daraa ni huneesee ashigaa avchina bizdee.zasvarlaad gargachina gj uurlaj bhar anhnaasaa bodoh ni yasiin be

Back to top button