Билли Эйлиш “Vogue” сэтгүүлийн нүүр царай болжээ
Дуучин Билли Эйлиш “Vogue Australia” сэтгүүлийн нүүр царай болсон байна. 19 настай тэрбээр тус сэтгүүлд ярилцлага өгөхдөө өнгөрсөнд хийж байсан зүйлс нь интернетэд ил болж буйд ичиж байгаа хэмээжээ. Өнгөрсөн сард түүний өсвөр насны хүүхэд байхдаа Ази хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан доромжилж буй бичлэг “TikTok” дээр дэлгэгдсэн.
Билли хэлэхдээ “Дэлхий дахин чиний өнгөрсөн амьдралын талаар мэдэж, сонирхох нь их хачирхалтай. Интернет хүмүүсийн өнгөрсөн амьдралын тухай зүйлсийг гаргаж ирдэг. Зүгээр л хүн болгон өөрсдийнхөө өнгөрсөндөө маш ичиж зовмоор зүйл хийж байсан гэдгийг та нар ойлгохгүй байна гэж үү. Та нар ч гэсэн өнгөрсөндөө ичмээр зүйл хийж байсан гэдгээ санахгүй байгаа юм уу. Тийм учраас чамтай ч ижил хүн болгон ичиж зовдог гэж бодохгүй байна гэж үү” хэмээжээ.
Тэрбээр мөн “Vogue” сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарын нүүр царай болсон билээ. Билли энэхүү зургаа өөрийн Инстаграм хаяг дээр нийтэлсэн нь тус платформ дээрх хамгийн их хандалт авсан нийтлэлүүдийн нэг болсон байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэсэн ч яах вэ дээ ч гэх шиг.