Нийгмийн
Б.Ундармаад холбогдох хэрэгт прокурорын бичсэн эсэргүүцлийг хэлэлцэнэ

Улсын дээд шүүх өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8-р сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3-р сарын 31-ний өдрийн 329 дүгээр магадлалтай, Б.Ундармаад холбогдох найман хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.
Тэрбээр УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаагийн шүүхийн процесс дуусахгүй, үргэлжилсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.