НИЙГЭМ
Дунд голоос нас бараад удсан эрэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Монгол тамхи Со” ХХК-ийн урд тал “Дунд гол”-оос цогцос олдсон гэх дуудлага өчигдөр өглөөний 10:44 цагт иржээ.
Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 км зам туулан 10:50 цагт очиход “Дунд гол”-ын нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.