НИЙГЭМ

Автомашины ослоор нийслэлд 12 хүн гэмтэж, хоёр хүүхэд амиа алдлаа

“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээ “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулан ажиллаж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагийн менежментийн дагуу 111 цэгт 24 цагаар алба хаагчид осол их бүртгэгддэг цэгүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэн  ажиллаж,  орон нутгаас нийслэлийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихсэж, олон цагаар автомашин жолоодож хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч нарын биеийн чилээг тайлах хөдөлгөөн хийлгэх, хүүхэд буруу тээвэрлэсэн зөрчлийг засуулж, хүүхдүүдэд  бүс тэнцүүлэгч өгч,  жолооч зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, санамж зөвлөмж өгч хяналт тавьж жолооч бүрийг хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж ажилласан.

2021 оны долоодугаар сарын 16, 17, 18-ны амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Хүн гэмтсэн осол нийслэлд 12 хүн гэмтэж, Орон нутагт 1 хүн гэмтэж 4 хүн амь хохирсноос 2 нь хүүхэд  байна.

Ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд

  • Автомашин явган зорчигч мөргөсөн- 4
  • Автомашин унадаг дугуй мөргөсөн-1
  • Зорчигч гэмтсэн-7

Орон нутагт 

  • Автомашин онхолдох-2
  • Хөдөлгөөн эхлэхдээ-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 167 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button