ДЭЛХИЙ

Трамп Жорж Вашингтон, Абрахам Линколин нартай сонгуульд өрсөлдвөл ялах байсан гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп хэрвээ сонгуульд Жорж Вашингтон, Абрахам Линколин нартай хамт өрсөлдвөл ялах байсан хэмээжээ. Вашингтон болон Линколин нар АНУ-ын түүхэн дэх хамгийн их хүндлэл хүртсэн удирдагчид билээ.

Гэсэн хэдийн ч Дональд Трамп Америкчуудын хамгийн их хүндэлдэг хоёр хүнтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялна хэмээсэн байна. Жорж Вашингтон бол Америкийн хувьсгалын дайнд цэрэг армиа ялалтад удирдсан эрхэм бөгөөд тэрбээр 1789-өөс 1797 оны хооронд АНУ-ын анхны Ерөнхийлөгчөөр ажилласан. Түүнийг “АНУ-ын эцэг” хэмээн нэрийддэг аж. Харин Линколин 1861-ээс 1865 оны хооронд АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэрбээр иргэний дайны үед улсаа удирдан сэргээж, боолын нийгмийг халсан юм.

“The Guardian” сайтад мэдээлснээр Трамп “Washington Post” шинээр гаргаж буй “I Alone Can Fix It” номынхоо талаар сонинд ярилцлага өгөхдөө тэгж хэлсэн аж. Тэрбээр хэлэхдээ “Жорж Вашингтон дахин амилаад Абрахам Линколиныг өөрийн дэд ерөнхийлөгчөөрөө сонгоод сонгуульд өрсөлдвөл тэд намайг ялахад маш хэцүү байх болно гэж бодож байна” гэжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button