ДЭЛХИЙ
Жирэмсэн эрэгтэйн эможи гаргах болжээ

Жирэмсэн эрэгтэй, титэм зүүсэн саармаг хүйстэй хүн гэх мэт эможинуудыг ирэх есдүгээр сард баталж, дараа жил гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. Бүх батлагдсан эможиг агуулдаг “Emojipedia” сайт “Emoji 14.0” шинэчлэлд багтах бүх эможинуудыг дэлгэсэн байна.

“Emojipedia” жиргэхдээ жирэмсэн эрэгтэй хүний эможи нь трансжендер болон бисексуал хүмүүс жирэмсэн болох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг хэмээжээ.
Шинээр батлагдах эможи дунд юу багтсаныг дээр харуулав
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.