НИЙГЭМ

“Дельта” хувилбар: Халдвар авахад 5-хан секунд

Мэргэжилтнүүдийн зүгээс коронавирусын шинээр мутацид орсон хувилбарын талаар нэгэн тун таагүй мэдээлэл хийлээ: “Дельта” вирусийн халдварыг 15 минутад бус харин 5, 10-хан секундад авах боломжтой гэсэн дүгнэлтийг хийлээ. Үүнээс өмнө нь мэдээлэхдээ, 15 минут гэж мэдэгдэж байсан. ДЭМБ-аас “Дельта” хувилбарыг хамгийн хурдан тархаж, халдварладаг болохыг онцолсон.

Бас нэг аймшигтай мэдээ бол коронавирусаар өвчилсөн хүмүүст бас аюултай гэж мэдээлж эхэлсэн. Дельта хувилбар бол бараг бүх л дархлаанаас мултарч чаддаг “супер” онцлогтой хувилбар гэгдэж байна. Цусанд эсрэг биетүүд бүрэлдэж дархлаа тогтсон ч халдвар авах магадлал өндөр аж.

Хүний биед “Дельта” хувилбарт вирус орсныг илтгэх шинж тэмдэгүүд:

-найтаах;

-хамар битүүрэх;

-хоолой үрэвсч өвдөх.

Шинж тэмдэг нь энгийн ханиадны шинж тэмдэгтэй ижил бөгөөд биеийн халуун нэмэгдэж, ханиалга хэлбэрээр илэрнэ. Зарим тохиолдолд дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, сонсгол муудах, суулгалт өгөх, арьсан дээр тууралт гардаг аж.

Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээллээр Дэлхийн 92 улс оронд коронавирусын “Дельта” хувилбар аль хэдийнэ тархаад байгаа юм. Магадгүй “Дельта” вирус энэ намар шинээр “үхлийн давалгаа” үүсгэж болзошгүй гэгдэж байна.

Хамгийн хүнд хэцүү нөхцөл байдал одоо Португали улсад үүсээд байна. “Дельта” халдварын бараг 70 орчим хувийг эзэлж байгаа юм. Каталонид өвчлөлийн хэмжээ 20 хувьтай байгаа боловч ирэх хэдэн долоо хоногийн дараа гэхэд энэ үзүүлэлт мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэхийг анхааруулж байгаа юм.

“Дельта” хувилбар нь коронавирусын хамгийн аюултай хувилбар болох нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд энэ нь бусад хувилбараас илүү халдвартай, мөн үхлийн аюултай. Тодруулбал, “Дельта” нь бусад хувилбараасаа даруй 1,6 дахин илүү “түрэмгий” байгаа аж. Хэрэв “Дельта” хувилбараар өвчилсөн бол эрчимт эмчилгээнд орох магадлал 1,5 дахин их байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

“Дельта” хувилбар нь анх Энэтхэг улсад илэрсэн бөгөөд асар богино хугацаанд Дэлхий даяар тархаад байгаа билээ. Вирусыг дарангуйлах арга, устгах аргын талаархи мэдээлэл одоогоор алга байна. Одоогийн нөхцөл байдалд Дэлхийн улс орнуудын гаргаж аваад байгаа ямар ч вакцин дорвитой  үр дүн өгөхгүй байх магадлал өндөр байгаа аж.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-20 13:50

Анх энэ вирусыг Хятад зохиож гаргаснаараа одоо Хятад эмчлэх эсэргүүцэх вакцин бүтээж хүн төрөлхтөнд гэмээ цайруул

Уншигч
Уншигч
2021-07-20 14:11

Анараа эх сурв�##�жаа тавь, ОУ мэргэжилтнүүд гэж яг ямар байгууллага, хэн гэдгээ тодорхой бич. Сэтгүүл ззй биш, хов цуурхлын шинжтэй юм бичихийг eguur дэмждэггүй байлтай. Кат�##�они Португ�##�ь биш Испанийн хот шүү

Зочин
Зочин
2021-07-21 05:31

Дельтаг ч мөн Хятадаас Энэтхэгт зориуд оруулсан бж магадгүй

үнэ
үнэ
2021-07-21 07:54

Испани Португ�##�и 2оо ялгахгүй байж хамаагүй цуурах юм

zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:46

Great ?V I should certainly pronounce, impressed with your site. I had no trouble navigating through all tabs and related info ended up being truly easy to do to access. I recently found what I hoped for before you know it in the least. Reasonably unusual. Is likely to appreciate it for those who add forums or anything, site theme . a tones way for your client to communicate. Excellent task..

Холбоотой мэдээ

Back to top button