
Коронавирусийн “Дельтакрон” төрлийн коронавирус нь вирусийн биш, лабораторийн алдаанаас үүдэлтэй байж болзошгүй гэсэн таамгыг ДЭМБ-ын шинжээч дэвшүүлэв. Энэ талаар ДЭМБ-ын техникийн бүлгийн тэргүүн Мария ван Керкхове мэдэгдэв.
Тэрбээр өөрийн “Твиттер” хуудсандаа Кипр улсын эмч судлаач нарын илрүүлсэн гэх “КОВИД-19”-ийн эрлийз хувилбар нь коронавирусийн геномын дараалал тогтоох явцад дээж эсхүл тоног төхөөрөмжийн бохирдлоос үүдэлтэй илэрсэн байх магадлалтай гэж тайлбарлажээ.
УЛС ТӨРЖҮҮЛЭХ УЧИРГҮЙ
Үүнийг харгалзан ДЭМБ-ын шинжээч “Дельтакрон” гэсэн нэр томъёог хэрэглэхгүй байхыг уриалав. Шалтгаан нь тархаагүй вирусээс гаралтай нэршил гэж үзжээ.
Өмнөх үйл явдлыг эргэн сануулахад, Киприйн Их Сургуулийн эрдэмтэд Леонтиоса Кострикиса нэгдүгээр сарын 8-нд коронавирусийн шинэ хувилбар буюу аль хэдийн бүртгэгдээд байгаа “Дельта болон “Омикрон” хувилбарт вирусийн эрлийз хувилбар гэж зарласан.
(Эх сурвалж: The Sun)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.