ДЭЛХИЙ

Бичлэг: Дэлхийн хамгийн баян хүн сансарт нислээ

Мягмар гарагт (2021.07.20) дэлхийн хамгийн чинээлэг хүн Жефф Безос “New Shepard” нэртэй хөлгөөрөө сансарт нисээд амжилттай газардсан байна. Тэрбээр өөрийн дүү Марк Безос, АНУ-ЗХУ хоёрын сансрын уралдаанд оролцож байсан 82 настай Уолли Фанк , 18 настай Оливер Дэймен нартай хамт нисжээ.

Тэдэнтэй хамт нисэхийн тулд 28 сая ам.доллар төлсөн эрхэм харамсалтай нь ажлын улмаас нисэж чадаагүй аж. “New Shepard” хөлгийг Жефф Безосын эзэмшдэг “Blue Origin” компани бүтээсэн аж. Тэрхүү хөлөг дээр ниссэн хатагтай Фанк сансар луу ниссэн хамгийн өндөр настай хүн болсон бол Дэймен хамгийн залуу хүн болжээ. Нислэг нийтдээ 10 минут 10 секундийн турш үргэлжилсэн байна.

Жефф Безос газардсаныхаа дараа “Хамгийн гайхалтай өдөр, би маш өндөр хүлээлттэй байсан ч үнэхээр гайхалтай байлаа” хэмээжээ. “New Shepard” онгоц дэлхийн гадаргаас 100 км дээш оршдог Карманы шугам хүрээд газардаж эхэлсэн байна. Карманы шугамыг сансрын хил хэмээн үздэг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x