ДЭЛХИЙ

Канад улс есдүгээр сараас хилээ нээн бүх жуулчдыг хүлээн авна

Канадын засгийн газар вакцинд бүрэн хамрагдсан бүх орны жуулчдыг есдүгээр сарын 7-ноос хилээ нээн хүлээж авна гэж мэдэгдлээ. Түүнчлэн хөрш орон болох АНУ-ын иргэдийг улсад нь ирэх сарын 09-нөөс ирж болно хэмээсэн байна.

Тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо өнгөрөгч баасан гарагт “Канад улс есдүгээр сарын эхээр цар тахлаас сэргийлэх вакцинаа хийлгэсэн бүх орны иргэдийг хүлээн авах болно” гэж биечлэн мэдэгджээ.

Одоогоор Канадад ойролцоогоор 1,5 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Үүнээс 26 мянга гаруй нь тахал туссан гэж бүртгэгджээ. Тэдний хүн амын нь тал орчим хувь нь халдварын вакциндаа бүрэн хамрагдаад байгаа аж.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button