Шадар сайд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна

Шадар сайд С.Амарсайхан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна.
Шадар сайд С.Амарсайхан: “Ковид-19”-ийн үед импортын эмийн бүртгэл, чанар, үнэтэй холбоотой асуудал байна. Бөөний төвд 180 мянган төгрөгөөр худалдаалдаг эмийг эмийн санд 300 мянган төгрөгөөр зарж байх жишээтэй. Эмийн хангалт, нийлүүлэлтийг танайх цогцоор нь шийдвэрлэх үүрэгтэй. Гэсэн хэдий ч асуудлууд байсаар байна. ЭМЯ-наас ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн жагсаалт авахад хоёр компанийн нэр л ирсэн. Яагаад эмийн үнийн их зөрүү байна, яагаад хэдхэн компани эм оруулж ирж байна вэ гэх асуудал байна. Олон улсад “Ковид”-ын эсрэг сүүлийн үед шинээр ямар эм хэрэглэж эхэлж байгаа вэ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар: Сүүлийн үед дэлхийн зах зээлд дэлхий дээр энэ эмийн нөөц хомс байгаа. Өчигдөр Монголд 2000 ширхэг орж ирсэн. 400 хүний тун гэсэн үг. Коронавирусийн эсрэг найман эм хэрэглэжгдэж байна. Одоогоор 34 ААН коронавирусийн эсрэг эм оруул ирье гэсэн зөвшөөрөл хүссэн. Бүгдийх нь хүсэлтийг шийдвэрлэсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.