УРЛАГ

Поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар аялан тоглолт хийнэ

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг дуучин С.Сэрчмаатай хамтран эх орноо тойрон аялан тоглолт хийх гэж байна. Тэд ирэх есдүгээр сарын 20-ноос эхлэн анхны тоглолтоо Увс аймгаас эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Аялан тоглолтын талаар дуучин Ж.Алтанцэцэгээс тодруулахад “Бидний анхны хамтарсан аялан тоглолт есдүгээр сарын 20-ноос алс баруун хязгаар Увс аймгаас эхэлнэ. Өөрсдийн шилдгийн шилдэг дуунуудаа дуулж, сонсогчдодоо сюрприз барихаар бэлдэж байна. Маш гоё шинэлэг тоглолт хийхээр ярилцаж байна. Ер нь монголын рок попын дуучин бараг аялан тоглолт хийгээд байдаггүй шүү дээ. Тиймээс энэ удаа дуучин С.Сэрчмаатайгаа хамт эх орноо тойрохоор төлөвлөөд байна” гэв.

Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд “Корпорэйт конвеншн центр”-т “Хайр гэж…“ тоглолтоо хийсэн. Тэрбээр хамгийн сүүлд 2013 онд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй байсан.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-29 16:15

How Long Should I Take Amoxicillin [url=http://levipill.com]buygenericlevitraonlineusa[/url] Popular Pills Online Buy Priligy Usa

Холбоотой мэдээ

Back to top button