
Өнгөрсөн сард нийт 328 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан нь өмнөх сараас 167-оор буюу хоёр дахин өсжээ.
Мөн халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо энэ оны эхний хагаст өмнө оныхоос 104,2 мянга буюу 7,1 хувиар өссөн. Энэхүү өсөлтөд ковид-19 халдвар авсан иргэдийн тоо өссөн нь гол нөлөө үзүүлсэн гэж Үндэсний статистикийн хорооны ахлах статистикч н.Гантуяа мэдээллээ.
Манай улсад зургадугаар сард халдварын нийт 62,3 мянган тохиолдол илэрснээр өмнөх сараас 33 мянгаар нэмэгджээ. Харин Монгол улсад коронавирусын тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт 114,9 мянган тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор тэдний 42,2 хувь нь эдгэрсэн байна.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.