ДЭЛХИЙ

Орегон мужид гарч буй гал түймрийн улмаас 1473 км2 ой мод шатжээ

АНУ-ын Орегон мужид гарч буй гал түймрийн улмаас 364000 акр буюу 1473 км2 ой мод шатсан байна. Тус мужийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулж буй гал түймрийг унтраахын тулд 2 мянган гал сөнөөгчид ажиллаж байгаа аж.

Тэрхүү түймэр энэ сарын 6-ны өдөр эхэлж одоогийн байдлаар Лос Анжелес хоттой тэнцэх газар нутгийг үнс нурам болгожээ. Яг одоогоор АНУ-ын 13 мужид 80 гаруй түймэр дэгдэж байгаа аж. Тэдгээр түймрүүдийн хамрах цар хүрээ хүчтэй салхи, хэт халалтын улмаас нэмэгдсэн байна.

Цаг уурын өөрчлөлт нь түймэр дэгдэхэд хүргэдэг хуурай, халуун уур амьсгал тохиолдох магадлалыг нэмэгдүүлдэг. Дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн эрин үе өмнөх үетэй харьцуулахад аль хэдийн 1.2 цельс градус нэмэгджээ. Цаг уурын өөрчлөлт нь дан ганц галт түймэр бус үер, зуд, далайн хар шуургыг илүү хүчтэй болгодог аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button