Нийгмийн

ТОДРУУЛГА: Өчигдөр Баян-Өлгий, Увс нутгаар солир явсныг нотлох боломжгүй

Өчигдөр шөнө 22 цагийн үеэр Баян-Өлгий, Увс аймгийн нутгаар гурван том солир явж өнгөрлөө гэсэн мэдээлэл гарч, тус нутгийн иргэд зургийг нь дарж авсан байна.

Энэ талаар ШУА-ийн ООГФХ-ээс тодруулбал,

Өчигдөр орой солир явсан гэх мэдээлэл манайд ирээгүй байна. Гэхдээ солир унана гэдэг нь тодорхой байдаггүй л дээ. Үүнийг нотлон, тооцоолдоггүй. Солир сансарт хөвж байдаг зүйл учир хэзээ манай нутгийг дайран өнгөрөх нь тооцоолох боломжгүй. Үүнээс гадна ОХУ-д пуужин, сансрын хөлгийг нисгэхэд түлшний хоосон сав шидэгддэг. Энэ үзэгдэл манай улстай ойрхон болж байгаа учраас харагдаж буй юм. Сансрын хөлөг өндөрт гарч хурдтайгаар салхинд шидэгдэг учир солир мэт харагдах магадлал их байдаг гэх тайлбар өглөө.

Иргэдийн дарсан зургаас:

Харин нутгийн иргэд хэлэхдээ,

Баян-Өлгий аймгийн иргэн: Өчигдөр 22 цаг өнгөрөөд гурван том солир явж өнгөрлөө. Их удаан явж өнгөрдөг юм билээ. Хэлтэрхий унах вий гэж айсан. Манай Баян-Өлгий нутгаас зургийг нь олон хүн дарж авсан байна лээ. Мөн Увс аймгийн танил маань харсан.

Увс аймгийн иргэн: Яг солир эсэхийг мэдэхгүй. Хоёр гэрэл манай нутгийн дээгүүр явж өнгөрсөн. Хойноо утаа мэт зүйл үлдээж байна лээ. Нэг жаахан зайтайгаар түрүүлж явсан гэх мэдээлэл өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2021-07-22 13:39

хөөрхий Өрөвдмөөр Ард түмэн, Засаг төр, Шинжлэх ухааны байгууллага, Батлан хамга�##�ах яам энэ газрууд энэ т�##�аар ямарч төсөөлөл мэдээлэлгүй сууж байдаг, ОХУ-ын Сансарын пуужингийн хэлтэрхий үгүй бол жинхэнэ Солир гэдгийг ялгаж чаддаггүй , эсвэл Гадны Улс орноос манайх руу Байлдааны пуужин харвасан тохиолдолд Бид зургийн дарж зогсож байгаад *Чад* хийцгээх юм байна л дөө,

rr
rr
2021-07-22 14:09

oroi 22:10n minutad darsn zurag khovdiin zuslan

booyo
booyo
2021-07-22 14:11

Сансрын хог агаар манд�##�д шатаж бна

Зочин
Зочин
2021-07-22 15:38

Өчигдөр орой буюу 2021.07.21 нд ОХУ-ын Протон зөөгч пуужингаар НАУКА хэмээх ОУСС-ын шинэ модулийн тойрог замд оруулсан. Протон пуужин 3 шатл�##�тай. Байконураас хөөрсөн пуужингууд баруун аймгуудад харагддаг, ялангуяа харанхуйд хөөрсөн пуужингууд маш тод харагдана.

ШУ-нч хүний шинжгүй хариулж дээ ! Ажлаа өгөөд өөр авъяастай хүн суулга !
ШУ-нч хүний шинжгүй хариулж дээ ! Ажлаа өгөөд өөр авъяастай хүн суулга !
2021-07-22 17:39

1. Дэлхийн ойр хавьд юм байв�##� хаан яаж унахыг тооцоолж болдоггүй биш болдог. Энэ бол судлаач эрдэмтдийн байнга хийдэг ажил. 2. Хэрэв чи үнэхээр шинжлэх ухааны с�##�барын хүн бол ийм тодорхойгүй мэдлэггүй хариулт өгөхөөс өмнө мэдээлэл ирсэн бол ШУ-ы хариулт өгөх гэж асуугдаж буй бол эхлээд Касахстаны сансрын төвөөс уг өдөр цагт сансрын хөлгийн хоосон шидэгдэх сав суулга байх боломжийг ихэсгэх нислэг байж уу хуваарь ш�##�гаж харах эсвэл шууд холбогдон асуух гэх мэт тодруулга заав�##� хийх ёстой. Ерөнхийдөө шинжлэх ухааныхан бат�##�гаатай боломжуудыг нэг нэгээр мөн үү биш үү гэж ш�##�гадаг. Ийм хайнга хариулт өгч болохгүй. Ерөнхийдөө солир буухаар дэлхийн ихэнх орны ШУ-чид ард иргэдийнхээ тусл�##�цаатай эсвэл өөрсдийн хиймэл дагуул хян�##�тын системийн тусламжтай мэдэж бат�##�гаажуулсан байдаг. Тийм мэдээлэл интернетэд бий эсэхийг ш�##�гаж болно. Бүх мэдээллээ боломжит хувилбараар ш�##�гачихаад дараа нь мэдэхгүй гэдгээ хэл. Ганц хүн биш олон хүн бичлэг хийсэн гэж байна. Чи тэгээд энэ хүмүүсийг бүгд хуурамч бичлэг хийсэн гэж бодож байна уу ? ийм жирийн иргэнээс дор байж болохгүй. 3. Солир мөн байна.

Зочин
Зочин
2021-07-23 03:58

Ene tegeed yu yum bol ygd uneniig hlhgui bgaa yum bol

proodoi
proodoi
2021-07-23 10:25

odon orn shinjleh uhaani group-uud bdag ted nar barag ulsiin baiguulgaas ilvv medeelel ugnu ed nu bs arai l heterhii yumaa tsoiluur buujingiin tvlshnii saw agaar mandlaas garaad salah yawtsad delhiin ali j hesegruu unaj bldg /salhi j geh shig/

Холбоотой мэдээ

Back to top button