НИЙГЭМУЛС ТӨР

Ядарсан иргэдээ мөнгөөр барьцаалж, даапаалдаг төрийн тусгай албаныхан

Сэлэнгэ аймгийн Мандал сум руу самар түүхээр гэрээсээ гараад 19 хоног сураггүй алга болсон дөрвөн иргэнийг одоо хүртэл олоогүй байна. Самар түүхээр гарсан тэдний хувьд ар гэрийн амьдрал ахуй ямар байсан нь тодорхой. Ард үлдсэн гэрийнхэн нь хэд хоног хүлээгээд арга тасрахдаа цагдаа болон онцгой байдлынханд энэ сарын 17-нд хандсан юм билээ.

Гэтэл ой хэсэг самнаж үзсэнээ “Олдохгүй юм байна. Цагийн хөлс нь 4.5 саяар онцгой байдлын онгоц хөлсөлвөл хайж өгье” ухааны юм яриад гэдийгээд суучихсан талаар аргаа барсан гэрийнхэн нь хэвлэлд хандаж мэдээлснээр энэ асуудал олны анхааралд орлоо. Улмаар иргэдээс нисдэг тэрэг хөлслөх хандив гуйсан нь амжилттай өрнөж, өчигдрийн байдлаар 21 сая төгрөг цугласан.

Үүнтэй зэрэгцэн хэрэг явдал бишдэж, арддаа биш мөнгөтэй баячуудад үйлчилдэг, мөнгөгүй л бол тэдний үхэх нь хамаагүй гээд хаячихсан цагдаа болон онцгойгийнхон ар гэрийнхэн нь хэвлэлийнхэнд хандсанд ихэд сандарцгаав. Алга болоод бараг 20-иод хоночихсон хүмүүсийн эрлийг зогсоочихсон байсан тэд гэнэт бажгадав.

Өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас Ерөө сумын хэмжээнд ЗИЛ-131 автомашин болон мориор эрлийн ажиллагааг зохион байгууллаа. Гэвч олоогүй учраас агаарын дэмжлэг үзүүлж хамтран ажилахыг Онцгой байдлын албанаас хүсч, өнөө өглөөнөөс нисдэг тэргээр хайж буй гэх. Тэр нисдэг тэрэгний мөнгийг ар гэрийхэнд нь олон нийтээс ирүүлсэн дээрх 10 гаруй сая төгрөгөөр хөлсөлж буй юм гэсэн.

Өнөөдрийн Монголын нийгэм өнгө мөнгөнийх болсон гэдэг эндээс л харагдаж байна. Самар түүхээр явсан хүмүүс нисдэг тэрэг нэг цагийг нь 4.5 саяар хөлслөх чадвар байхгүйг мэдсээр байж даапаалдаг юм уу. Эсвэл...

Бүхэл бүтэн улс иргэд нь алга болоод даруй үхвэл үхэхээр хугацаа өнгөрсөн байхад мөнгөөр барьцаалж хайхгүй байна гэдэг бол эмгэнэл. Энэ улсад чинь, онцгой байдлын албанд чинь онцгой тохиолдолд зарцуулах нөөц хөрөнгө мөнгө байдаггүй юм уу. Корронавирусийн халдвар гарлаа гэж ард иргэд чинь хуруу хумсаа хугалах шахам байж олсон мөнгөнөөсөө 4.5 тэрбумыг хандвиласан шүү дээ. Тэр мөнгөнөөс дор хаяж нэг тэрбум зарлагадаагүй байгаа гэсэн. Тэр мөнгөнөөсөө гаргаад дөрвөн иргэнээ аварчихаж болсонгүй юу. Яг үнэнийг хэлэхэд тэд амьд байх боломж бараг үгүй биз.

Аль эрт элэрсэн баларсан зүйлтэй харьцууллаа гэх байх. Гэхдээ харьцуулахаас өөр арга алга. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2005 онд Хөвсгөл аймагт төөрч, алга болох үед түүнийг хайх гэж өчнөөн нисдэг тэрэг хөлөглөж, тэр ч бүү хэл тухайн үед Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд байсан У.Хүрэлсүх өөрөө явж хайж олсон хэмээн жүжиж байсан юм даг. Иргэнээ ялгаварладаг төртэй бид үнэхээр азгүй ард түмэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-22 11:38

Генер�##� Хурцын хүү наадмаар нисэх онгоцоор Хөвсгөл хүртэл зуга�##�сан шүү дээ

Захиалагчид
Захиалагчид
2021-07-22 11:40

ОБЕГ ын дарга Г. Ариунбуян гэдэг хүн БНХАУ ын иргэнтэй хамтран ажиллагсаддаа орон сууц барих гэрээ байгуулан шавыг нь 2016 онд тавьсан байдаг. ОНЦГОЙ ХОТХОН нэртэй орон сууцны хотхон эдүүгээ баригдаагүй 6 дахь жилийн нүүр үзэж байна. Энэ хотхоны илүү өрөөнүүдэд иргэдийн захи�##�гыг жил бүр авч мөнгийг бэлэн туша�##�гасан мөртөө өдийн хүртэл орон сууцандаа орж чадахгүй 6 жил болж байна. ОБЕГ ын хурандаа БАтболд гэдэг хүн хариуцаж байгаа гээд бие бие рүүгээ чихээд байдаг. Тэр хүн захи�##�агчидьай уулзаад түр зуур г�##� намжаагаадл хуураад өдий хүрлээ. Ариунбуян дарга мэдэж байгаа хэрнээ ямарч арга хэмжээ авахгүй байна. Энэ ямар учиртай юм бэ. Бидний орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байна.

nymous
nymous
2021-07-22 11:55

ТЭГЭЭД ҮНЭГҮЙ НИСЭЭД БАЙВАЛ ЗАРДАЛЫГ НЬ ЧИ ДААХ ЮМ УУ ТӨРД АЛЬ ЮМЫГ ЧИХЭХЭВ ДЭЭ

Зочин
Зочин
2021-07-22 11:57

Дарга нарыг устгаж лж хдж байж л өөрчлөлт гарна

Зочин
Зочин
2021-07-22 12:24

ер нь ой мод руу явж , их хэмжээгээр, бизнесийн зорилгоор самар түүдгийг хуулиар хориглох хэрэгтэй. зөвхөн хувийн хэрэгцээндээ зориулж тодорхой хэмжээгээр бага зэрэг түүх бол өөр хэрэг.

Зочин
Зочин
2021-07-22 13:10

ДААПААЛААД БАЙХ ДЭЭ ЯАХАВ ДЭЭ, СЭТГҮҮЛЧ ХҮН ИНГЭЖ МУШГИЖ ГУЙВУУЛЖ ХҮМҮҮСИЙГ ТУРХИРСАН ЮМ БИЧИЖ БОЛДОГ ЮМ УУ ? 1 ЦАГ НИСЭХЭД 4,5 САЯ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГЭДЭГ ТОГЛООМ БИШ БАЙХАА. 10 ЦАГ ГЭХЭД 45,000,000 ТӨГРӨГ !

zochin
zochin
2021-07-22 13:31

GUNDALAI NISCH BUUGAAD BSAN ERLIIG HIIJ HARIU BARIACH EE. bAYARHAAD BAIHIIN OROND ARD TUMENDEE JAAHAN CH GESEN TUS BOLBOL UURT CHIN BUYAN BOLNO.

Зочин
Зочин
2021-07-22 13:46

Оросууд мөнгө нэхэлгүйгээр охиныг олоод өгч байхад манайхны байж байгааг хардаа

Зочин
Зочин
2021-07-22 17:47

1. Онгоц мэдээж үнэтэй. 2. Самар худ�##�дах зорилгоор ихээр түүхийг хориглох, нээрээ дээр хүний хэлсэнчлэн хувийн хэрэгцээнд төдийг нэг хүн гэж хязгаар тавих хэрэгтэй. Өдийд самар болоогүй байгаа. Бүр нэг байг�##�ь сорох өвчтэй. 3. Хөдөө явж буй бол аюулгүй байдлаа дээд зэргээр ханга. Ийм том т�##�бай газар нутагт хөдөө чамд туслах эмнэлгийн тусламж байхгүй. Сайхан санаа гаргаад туслах хүн ч цөөн гэж бодож хүнд найд�##�гүй өөрсдөө сайн бэлтгэлтэй явах хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-07-22 17:49

Нээрээ л самар зарах зорилгоор түүдэг хүмүүс газар эзэмшээд самрын мод тариад тэрнээсээ түүгээд зарв�##� өөр. Хурдан ургадаг мод байсан.

Зочин
Зочин
2021-07-22 17:53

Амьд байх магадл�##� өндөр. Утаа гаргаж дохихгүй байгааг үзвэл г�##� гаргадаг юмгүй яваа бололтой. Г�##�, ус 2 төөрсөн үед хамгийн чух�##� 2 зүйл. Түүнээс гадна төөрсөн хүмүүсийг хол яв�##�гүй эхний төөрсөн газраа байх. Нисдэг тэрэгнээс харагдахаар томоор тусламж гэх мэт үг хийж тавих зөвлөгөө байдаг. Дээрээс ялангуяа модонд харагдах нь муу хичнээн тод өнгийн хувцастай ч сайн харагддаггүй. Тиймээс өөрийнхөө бодож байгаагаас илүү томоор тусламж гэх мэт байршлаа заах юм хийж тавих хэрэгтэй. Энэ нь ихэвчлэн араас нь нисдэг тэрэг гарч хайдаг орны хүмүүст тохиромжтой. Мөрч хүмүүстэй газар бол мөрөөр хайгаад олчихдог. Бороо их орсон, Өлсвөл самраа иднэ биз. Амьд байх магадл�##� уг нь өндөр. Бэртээгүй л бол. Гэвч ийм олон хоног учраа олж гарч ирэхгүй байна гэдэг ямар нэг юм болсон байж магадгүй.

ард
ард
2021-07-26 23:12

хүний өмнөас амьдарч байгаа юм шиг эрсдэлээ тооцож ууланд явах хэрэгтэй шүү хөдөөний х�##�тар и�##�уудаа

zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:20

The next time I learn a weblog, I hope that it doesnt disappoint me as a lot as this one. I mean, I do know it was my choice to read, but I really thought youd have something interesting to say. All I hear is a bunch of whining about one thing that you possibly can repair in case you werent too busy looking for attention.

Холбоотой мэдээ

Back to top button