НИЙГЭМНийгэм мэдээ

Цагдаагийн алба хаагчид галаас ээж, хүүгийн амь аварчээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн алба хаагчид галаас хоёр настай хүүхдийг ээжийн хамт аварчээ.

Тодруулбал эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч А.Мөнхзул, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Гэгээнтулга, цагдаагийн дэд ахлагч П.Саруул нар 00:20 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр 26-р байрны 11 давхрын тагтнаас гал гарч байсныг харж Онцгой байдлын албанд дуудлага өгсөн.

Улмаар тус байрны 11, 12 давхрын айлуудад мэдэгдэж, угаартсан байдалтай хоёр настай хүүхдийг ээжийнх нь хамт амь насыг нь аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Эх сурвалж: НЦУГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button