НИЙГЭМУЛС ТӨР

“Нийслэл дэхь 430 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй”

Өнөөдөр /2021.07.22/ Шадар сайд С.Амарсайхан БХБЯ-нд ажиллаж, газар хөдлөлт ба барилга байгууламжын чанар стандартын асуудлаар мэдээлэл сонслоо.

БХБЯ: Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудад газар хөдлөлт идэвхтэй бүтгэгддэг. Нийслэлийн хэмжээнд 8,857 олон нийтийн барилга ашиглагдаж байгаа. Үүнээс 751 барилгад үнэлгээ хийж, паспортжуулахад

  • 96 нь газар хөдлөлтөд тэсвэртэй
  • 125 нь хүчитгэх шаардлагатай бол
  • 430 нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн байна.

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр 340 барилгыг ашиглахыг хоригложээ. Харин орон нутагт 8,621 барилга ашиглагдаж байгаагийн 5,828 нь 2002 оноос баригдсан байгаа юм.

Шадар сайд С.Амарсайхан: Газар хөдлөлт болсон тохиолдолд иргэдэд яаралтай мэдээлэх төхөөрөмжийг шинэчлэх үүрэг чиглэл ООГФХ, НЗД-д өгсөн. Аймаг сум бүр өөрийн гэсэн бичил зураглалтай байх ёстой. Нийслэл, орон нутагт бүх барилгад эрсдэлийн үнэлгээ хийж, паспортжуулах хэрэгтэй. 2020 оны байдлаар 8600 барилгыг олон нийтийн үйлчилгээний хэлбэрээр ашиглаж байна. Үүний 5828 нь 2000 оноос өмнө баригдсан бөгөөд эдгээр дотор сургууль цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагууд багтаж буй юм. Хэрэв газар хөдлөлтөөр эдгээр байшин барилга нурсан тохиолдолд ямар гарз хохирол учрахыг төсөөлөхөд бэрх. Ирэх Даваа гарагт Гамшгаас сэргийлэх үндэсний зөвлөлийн хуралдаан болно. Хуралдаанаар газар хөдлөлтийн асуудлыг шуурхай авч хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-22 11:26

Яг �##�ь �##�ь 430 барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн жагса�##�тыг хармаар байна. Тэгвэл болгоомжлон о.

Холбоотой мэдээ

Back to top button