НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хянаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд хяналт тавьж байна.

Хүүхдэд тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад мөрдөж буй оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн зааврын дагуу хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд үнэлгээ хийх юм. Түүнчлэн эмнэлзүйн эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, цаашид сайжруулах боломжийг илрүүлэн, авах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах хяналт юм.

Хяналтыг яаралтай тусламжийн шүүгээний болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэх, бэлэн байдлыг тогтмол хянадаг дотоодын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, эмнэлгийн мэргэжилтний онолын болон гардан үйлдлийн бэлэн байдлыг ярилцах, харж ажиглах аргаар дүгнэж байна.

Одоогоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн эрчимт эмчилгээ болон хүүхдийн тасаг хамрагджээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button