ДЭЛХИЙ

СУДАЛГАА: “Sinopharm”-ийн вакцин Дельта хувилбарт үүсгэх эсрэг биеийн хариу урвал суларсан

Өнгөрсөн даваа гарагт (2021.07.19) “medrxiv” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа “Sinopharm”-ийн вакцины Дельта хувилбарын эсрэг үүсгэх эсрэг биеийн хариу урвал суларсан хэмээжээ. Тус судалгаа Шри Ланка улсад “Sinopharm”-ийн вакцин тариулсан хүмүүсээс авсан сорьцыг ашигласан аж.

“Sinopharm” компанийн “BBIBP-CorV” вакцин Уханьд анх илэрсэн коронавирустэй харьцуулахад Дельта хувилбарын эсрэг үүсгэх эсрэгбиеийн хэмжээ 1.38 дахин буурсан аж. Энэтхэг улсад анх илэрсэн Дельта хувилбар лхагва гарагийн байдлаар (2021.07.21) дэлхийн 124 улсад тархаж, АНУ, Их Британи, Индонез гэх мэт улсуудад халдвар нэмэгдэх болсон шалтгаан юм. Тус вакцин Өмнөд Африкт илэрсэн Бета хувилбарт үүсгэх эсрэг биеийн түвшин арав дахин буурчээ. Судлаачид хэлэхдээ тус хоёр хувилбарт үүсгэх эсрэгбиеийн түвшин, халдвар аваад эдгэсэн хүмүүст үүсэх эсрэгбиеийн түвшинтэй ойролцоо байгаа хэмээсэн юм. Энэ нь халдвар аваад эдгэсэн хүнтэй ижил хэмжээний хамгаалалтыг “BBIBIP-CorV” вакцин үүсгэж магадгүй хэмээн тус судалгаа дээр бичсэн байна.

Тус судалгааг Шри Джейеварденепурагийн их сургууль, Оксфордын их сургууль, Коломбо хотын хотын зөвлөлийн эрдэмтэд явуулсан байна. “Xinhua” агентлаг энэхүү судалгааны талаар мэдээлэхдээ Шри Джейеварденепурагийн их сургууль веб сайтдаа “Тус вакцин Дельта хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон. Дельта хувилбарт үүсгэж буй эсрэгбиеийн хариу урвал халдвар аваад эдгэсэн хүмүүстэй ижил түвшнийх байсан” хэмээжээ. Тус агентлаг мэдээлснээр судалгаанд оролцсон профессор Нилика Малавиж “Энэ судалгааны дүгнэлт бол Дельта болон бусад хувилбаруудын хувьд “Sinopharm”-ийн вакцины үүсгэх эсрэг биеийн түвшин халдвар аваад эдгэсэн хүмүүстэй ойролцоо байна гэсэн үг. Энэ нь маш сайн” гэсэн аж.

Эх сурвалж: Reuters, Xinhua

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button