Нийгмийн

“Токио-2020” : Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар өнөөдөр өрсөлдөнө

“Токио-2020” олимпийн наадмын албан ёсны нээлт өнөөдөр болно. Энэ удаагийн олимпод Монгол Улс спортын 10 төрөлд 43 тамирчдаа сойно.

Өнөөдөр байт харвааны төрөлд Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар өрсөлдөн, Монголын багийн салхийг хагална.

Б.Урантунгалаг 09.00, Б.Отгонболд 13.00 цагт чансаа тогтоох харваагаа хийэ.

Монголын багийн тэмцээний хуваарийг ЭНД дарж сонирхоно уу.

БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ

Төрсөн он: 1977.02.24

Амжилт:

– Азийн наадмын VI байр, холимог багийн төрөлд IV байр

– Азийн танхимын наадмын мөнгөн медаль

– Дэлхийн цомын тэмцээний багийн төрөлд IV байр

– Азийн Гранпри тэмцээний багийн төрөлд алтан медаль

– Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль

– “Лондон-2012” олимпийн IX байр

– УАШТ-ий 10 удаагийн аварга

– Багийн болон хувийн төрөлд Монгол Улсын 8 рекордыг эзэмшигч

БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД

Төрсөн он: 1996.12.20

Амжилт:

– Армийн дэлхийн тоглолтын холимог баг – Алт

– “Asian cup stage” тэмцээний эрэгтэй баг – Мөнгө

– “Asian cup stage” тэмцээний хувийн төрөл – Хүрэл

– Азийн наадмын тест тэмцээний эрэгтэй баг – Хүрэл

– Азийн наадмын холимог баг, эрэгтэй багийн тэмцээн – IV байр

– Олимпийн наадмын эрх олгох тэмцээний эрэгтэй баг – Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

– Улсын хошой аварга.

Монголын тамирчдын тэмцээний хуваарийг ЭНД дарж сонирхоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button